
Tiger Translate хөтөлбөр үргэлжилсээр...
Дэлхийн шилдэг, топ DJ, Producer Andy Moor монголд...
Дэлхийн шилдэг #18 DJ, Producer Andy Moor 2008 оны 11-р сарын 26-ны “Улс Тунхагласны” баярын өдөр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын Metropolis Club-т хүрэлцэн ирж тоглох гэж байна.
Тэрээр Англи улсын Манчестер хотын язгууртан гаралтай айлд мэндэлсэн бөгөөд өдгөө 28 насыг хүрч байгаа билээ. Түүний эцэг эхээс заяасан нэр нь Andrew Beardmore юм.
Andy Moor нь 1999 оноос хойш Electron хөгжмийн ертөнцөд анх хөл тавьсан бөгөөд цаашлаад өөрийн Label болох AVA Recording-ийг байгуулсан юм. Andy маань 2004 онд дэлхийн Electro Dance Music-ийн ертөнцөд хүч түрэн орж ирсэн юм.
Түүний хийсэн алдартай уран бүтээлүүдийг та бид сайн мэдэх байх. Жишээлбэлтүүний өөрийн бие даан туурвисан Air For Life дуу нь 2006 оны шилдэг Trance Track болсон, Fake Awake дуу нь 2008 оны Anthem болсон ба түүний гаргасан Britney Spears – Someday дууны remix, цаашлаад Avril Lavigne-ын remix, Tiesto-ийн шилдэг уран бүтээлүүдийг Remix-лэн олонд хүргэсэн юм. Түүний бүтээсэн уран бүтээлийг дэлхийн шилдэгүүд болох Tiesto, Armin Van Buuren, Paul Van Dyk нар өөрийн Set-д оруулан тоглодог юм. Ялангуяа Armin Van Buuren-ийн State Of Trance-д хэд хэдэн удаа орсон юм.
Ер нь бол Andy Moor-ыг мэдэхгүй танихгүй Electro хөгжим сонирхогчид гэж бараг байхгүй болов уу гэж бодож байна. Учир нь Andy Moor маань бидний сайн мэдэх ATB, Fedde Le Grand, Deep Dish, Bob Sinclar, Benny Bennasi нараас өндөр рэйтинг-тэй явж байгаа бөгөөд энэ тухай илүү дэлгэрэнгүйг үзье гэвэл www.djmag.com руу орж үзээрэй.
Ингээд 11-р сарын 26-ын өдөрДэлхийн Электро Хөгжмийн хөгжлийг төрөлөх Улаанбаатар хотынхоо MetropolisClub-т Andy Moor-тэй хамт нэгэн үдшийг бяц доргин өнгөрөөцгөөе...